Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ГАЗАР, ЗАХИАЛАГЧ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Нийгмийн халамжийн үйлчилгээний нэг төрөл нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ бөгөөд зорилтот бүлгийн хүн амд шууд хүрдэг нийгмийн халамжийн тогтолцооны цогц үйлчилгээ юм. Үйлчилгээг хэрэгжүүлэхэд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хорооны Амьжиргаа дэмжих зөвлөл , үйлчилгээг үзүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, үйлчилгээнд хамрагдах зорилтод бүлгийн өрх-иргэн оролцдог онцлогтой.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

2019 оны 6 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод нүдний болор цайх оноштой хүмүүсийг үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд үнэ төлбөргүй үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд эмчилгээнд хамруулахаар Монголын Улаан загалмайн нийгэмлэг нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тус үзлэгт хамрагдахын тулд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 6, 7, 10-ны өдрүүдэд харъяа дүүргийн Улаан загалмайн хороонд бүртгүүлж үзлэгт идэвхтэй хамрагдана уу.

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАР АЖИЛЛАЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАР АЖИЛЛАЖ БАЙНА Хууль зүй, дотоод хэргийн Сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар Хан-Уул дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчидийг ажил үүргээ гүйцэтгэх ажлын байраар ханган хамтран ажиллаж байна.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигийн хэрэгжилт аймаг, нийслэлд хэрхэн хангагдаж байгааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хүрээнд газар дээр нь шалган танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, арга зүйн сургалт зохион байгуулах зорилго бүхий ажлын хэсэг аймаг, нийслэлд ажиллаж байна.

“ЭРҮҮЛ ХӨРС – ЭРҮҮЛ ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” ӨДӨРЛӨГ БОЛНО*

Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактер бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж, нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэн суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эрүүл хөрс – Эрүүл орчин” аянг зохион байгуулж байгаа билээ.

“ӨДӨР БҮРИЙГ ТАМХИГҮЙ ӨДӨР БОЛГОЦГООЁ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ “ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс 2019 оны 05 сарын 31- ний өдөр “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “Дэлхийн тамхигүй өдөр”-ийн хүрээнд “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё”- Тамхи таны эрүүл мэндэд” сэдвээр мөн тамхины хор нөлөө, тамхинаас гарах 6 “З”-ийн зарчим зэрэг сургалт болон ярилцлагыг зохион байгууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛДАРТ ЭХЧҮҮДИЙН “ЭЭЖ БОЛ ЕРТӨНЦ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ФОТО

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛДАРТ ЭХЧҮҮДИЙН “ЭЭЖ БОЛ ЕРТӨНЦ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ТЭДНИЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЭРҮҮЛ АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг, эхчүүдэд зориулсан “Эрүүл аз жаргалтай ирээдүй” өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн гадна талбайд зохион байгууллаа.

5 ДУГААР САРЫН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

“ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДСАН ӨРХҮҮДИЙГ ХАРИУЦАН АЖИЛЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т 2019 онд хамруулахаар сонгосон Хан-Уул дүүргийн 987 зорилтот өрхүүдийг хариуцан ажиллах Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороодын хуваарь батлагдлаа.

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 НАСТАНГУУД “ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЖ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн залуучууд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангараглах ёслолын Хан-Уул дүүрэг зохион байгууллаа.

“ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН EDOC СИСТЕМИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Архивын газар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн харьяа байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан албан хаагчдад 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа болон Edoc системийн ашиглалт, хэрэглээг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ИДЭВХТЭЙ НЭГДЛЭЭ

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд үүнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, тасгийн албан , хорооны албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцлоо.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын өргөдөл гомдол хариуцсан албан хаагч болон 16 хороодын өргөдөл гомдол хариуцсан зохион байгуулагч нарын дунд өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, ERP өргөдөл гомдлын программ ашиглалтын тухай сургалтыг зохион байгууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБЫГ ХААЖ БАЙСАН БЭЛТГЭЛ ОФИЦЕР, АХЛАГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Цэргийн жинхэнэ албыг хааж байсан бэлтгэл офицер, ахлагч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

БҮТЭН ӨНЧИН Н.БАЯРМАА ОХИН 6 ЖИЛИЙН ТУРШ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР БОЛЛОО

Авахаасаа илүүтэй өгөх нь ерөөлтэй гэдэг үг бий. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Ч.Ганхуягийн санаачилагаар хорооныхоо бүтэн өнчин Н.Баярмааг охин 6 жилийн турш үнэ төлбөргүй “Алтан-босго” Хятад хэлний гүнзгийрүүлсэн бүрэн дунд сургуульд 7-12 дугаар анги төгстлөө суралцахаар боллоо.

“ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЭМЭГТЭЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Нэг зүрх-нэг дүүрэг” аяны хүрээнд ”Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг Хамгаалах өдөр”-ийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг нэмэгдүүлж, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, манлайлах, нийгмийн идэвх оролцоог сайжруулах замаар гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдэд эерэгээр нөлөөлөх, зөв ойлголт хандлагыг бий болгож, хууль эрх зүйн, мэдлэг, мэдээлэл өгөхөөр өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хүннү молл-д зохион байгууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу хорооны Засаг дарга нарын Цэргийн бэлтгэл сургалт 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08:30 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДОД СПОРТЫН ХЭРЭГЛЭЛ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ЗГХА Биеийн тамир, спортын газраас Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит иргэдийн спортын наадамд зориулж хороодод хувиарласан 500000 төгрөгийн спортын хэрэглэл материалыг 16 хороодод хүлээлгэн өглөө.

ДҮҮРГИЙН ХОРООД БОЛОН ӨЭМТ-ИЙН СПОРТ ХАМТЛАГУУДЫН ДУНД ЯВАГДСАН “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн хороод болон ӨЭМТ-ийн спорт хамтлагуудын дунд спортын 3 төрлийн тэмцээнийг 2019 оны 01 сарын 19-нд Дүүргийн БТС-ын хорооны зааланд зохион байгуулж 13 хорооны 100 гаруй ажилтан албан хаагчыг хамрууллаа.

АНХААР!!! ДӨРВӨН АЙМАГТ ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИН ИЛЭРЧ ХУРДАЦТАЙГААР ТАРХАЖ БАЙНА

Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Сэргэлэн сум, Орхон аймгийн Баян Өндөр сумдад гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Уг өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан бусад аймаг сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

МОНГОЛЫН ЦАГААН САР-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

МОНГОЛЫН ЦАГААН САР-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛИЙГ СУРТАЛЧИЛЖ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн багц хууль батлагдсантай холбогдуулан иргэний улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг сурталчлан танилцуулах үйл ажиллагааг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,байгууллагуудын албан хаагчид болон хороодын иргэдэд зориулсан мэдээллийн цагийг 2018 оны 11 сарын 13-наас 11-р сарын 29-ны хооронд хороодын байр, томоохон худалдаа үйлчилгээ төвүүд мөн дүүргийн соёлын ордон зэрэг газруудад амжилттай зохион байгууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд нийт 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг шагнаж урамшуулсан юм.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ

-р хорооны Иргэдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтан: Хорооны нэг цонхны үйлчилгээний №1 цонхонд Зохион байгуулагч Т.Оюунжаргал хүлээн авна.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ АНГИЛАГДСАН ДАХИВАР ХОГ ХАЯГДЛАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна.

ХДХВ, ДОХ-ЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД...” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өдөрлөгөөр “Үйлчилгээний чанар аюулгүй байдал” сэдэвт насанд хүрэгчдийн тасгийн танилцуулга, “ХДХВ, ДОХ-ын эсрэг “Яг одоо шинжилгээнд...” сэдэвт ЭМБО сургалт, “Тархины харвалтаас сэргийлье” зэрэг сэдэвт сургалт явагдлаа.

"НОМЫН ӨГЛӨГ"ХАНДИВЫН АЯНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН ХААГЧИД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

2018 оны 11 дүгээр сарын 19 – 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс "Номын өглөг" хандивын аяныг зохион байгуулагдсан. Тус аянд Хан-Уул дүүргийн хэлтэс, албадын албан хаагчид идэвх санаачлагатай оролцож 200 гаруй номыг хандивлалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЭМЭЛТЭЭР 40 ОРТОЙ ХҮҮХДИЙН ТАСАГТАЙ БОЛНО

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин бусад холбогдох албаны хүмүүс “Гүүд Нэйборс” ОУ-ын ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгийн хүүхдийн тасгийн барилгын өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр боллоо. “Гүүд Нэйборс” ОУ-ын байгууллагын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдах 40 ортой хүүхдийн тасгийн өргөтгөл 2019 онд ашиглалтанд орох бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрлээ.

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР” удирдамжийн хүрээнд ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт улсын байцаагч нарт ТДС-ийн багш н.Тамир Эрүүл зөв хоололт сэдэвт сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Хан-уул дүүргийн 4-р хорооны иргэн О.Маш-Эрдэнийн Монголын угсаатны зүйн цуглуулгад 10.000 шахам үзмэр бий

Хан-уул дүүргийн 4-р хорооны иргэн О.Маш-Эрдэнийн Монголын угсаатны зүйн цуглуулгад 10.000 шахам үзмэр бий

МАНАЙ ДҮҮРГИЙН ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙДАЛ ЗӨВХӨН БИДНЭЭС ШАЛТГААЛНА

МАНАЙ ДҮҮРГИЙН ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙДАЛ ЗӨВХӨН БИДНЭЭС ШАЛТГААЛНА

ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2018 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2018 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ хийх шалгалт явагдав.

2017 оны 12 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороонд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ хийх шалгалт явагдаж дараах чиглэлүүдийн үйл ажиллагаанд хяналт-шалгалт хийж үнэлгээ өглөө.

Иргэдийн бүлгийн цас цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

2017 оны 11 сарын 12-16-ний өдрүүдэд 4-р хорооны нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд иргэдийн бүлгийг 18 хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллуулж нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

2017 онд 4 -р хороонд хийгдсэн тохижилтын ажлын хүснэгтэн тайлан

2017 онд 4 -р хороонд хийгдсэн тохижилтын ажлын хүснэгтэн тайлан

Щефь байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 4-р хорооны хамт олон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн хамт олонтой щефийн байгуулж, талуудын үйл ажиллагаа, өнөөдрийн байдалтай танилцан, цаашид туршлага судлах, солилцох зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Aйл өрх, ААНБ-ын хог тээвэрлэлтийн хувиарь

ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Хан-уул дүүргийн 4,5,6,7,8-р хороодын айл өрх, ААНБ-ын хог тээвэрлэлтийн хувиарь /2017 он/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хоггүй хороо” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн 06/1701 тоот албан тоотын дагуу тус хорооны 11 хэсгийн ахлагч өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүддээ албан тоот хүргүүлсэний дагуу Тус хорооны нийт 18 аж ахуйн нэгж цэвэрлэгээнд оролцов.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 06/1701 тоот албан тоотын дагуу тус хорооны 11 хэсгийн ахлагч өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүддээ албан тоот хүргүүлсэний дагуу Тус хорооны нийт 37 аж ахуйн нэгжийн 252 ажилтан, албан хаагч, 26 иргэн цэвэрлэгээнд оролцов. Мөн 11-р сарын 5,6-нд аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хорооны Засаг дарга утсаар ярьж үүрэг өгч цэвэрлэх ажлыг хийсэн.

Манай хамт олон

Одоо тус хорооны ИНХ-ын даргаар С.Энхтүвшин, Засаг даргаар О.Ганхуяг, зохион байгуулагчаар Г.Ариунжаргал, Д.Баасанхүү нар, нийгмийн ажилтнаар П.Наран, Улсын бүртгэгчээр Г.Баттулга, Хөдөлмөрийн мэргэжилтнээр М.Тэгшсайхан, хэсгийн байцаагч Цагдаагийн ахмад З.Буянтогтох, цагдаа цагдаагийн дэд ахлагч Ж.Гантөмөр, ахмадын зөвлөлийн дарга Х.Гандэлгэр нар ажиллаж байна.

Баннер

Хэрэглэгчийн хандалт