МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Иймээс дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас Цэргийн штаб, Зэвсэгт хүчний  011, 120, 303, 326 дугаар анги байгууллагатай нягт хамтран ажиллаж, залуусаа эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын хуулийг иргэддээ сурталчлах, энх цагийн бүтээн байгуулалтад эр цэргүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг тогтмол хийж ирсэн. Олон зууны баялаг түүхээ, орчин үеийн ололт амжилтаар бататган бэхжүүлж буй манай Зэвсэгт хүчний маань яруу алдар мандан бадрах болтугай.  
Эрхэм хүндэт иргэд ээ, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны  98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээ нээснийг мэдэгдье” хэмээлээ.
Энэ үеэр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн Марш аялгуу тоглож, үргэлжлүүлэн дүүргийн 18 нас хүрсэн иргэдэд Цэргийн үүрэгтний үнэмлэх-ийг албан ёсоор гардуулан өгч, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт