ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ТЭДНИЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЭРҮҮЛ АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг, эхчүүдэд зориулсан “Эрүүл аз жаргалтай ирээдүй” өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн гадна талбайд зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 512 хүүхэд байдаг бөгөөд өнөөдрийн өдөрлөгт 500 хүүхэд тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, зарим төрийн үйлчилгээг газар дээр нь авч урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Үүнд: “Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний мэдээлэл болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын талаарх танилцуулга мэдээлэл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэж ажиллалаа.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт