Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрууллаа.

 Хан-Уул дүүрэгт 3700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс  үзлэг оношлогоонд яаралтай хамрагдах шаардлагатай 50 тус хорооноос 2 иргэнийг 8.30-16.30 цагийн хооронд үзлэг оношлогоонд хамруулж, шинжилгээний хариуг нь тухай бүр нь гарган нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт