Щефь байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа


Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 4-р хорооны хамт олон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн хамт олонтой щефийн байгуулж, талуудын үйл ажиллагаа, өнөөдрийн байдалтай танилцан, цаашид туршлага судлах, солилцох зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Уг санамж бичгийн хүрээнд талууд хамтын ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

1.    Уулзалт зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, туршлага солилцох

2.    Төрийн үйлчилгээний анхан шатны байгууллагуудын чиглэл бүрийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийг судлах, бүрдүүлэх.

3.    Талуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах

4.    Хот, орон нутгийн төрийн үйлчилгээний анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааны ялгаа, онцлогтой танилцаж, судлах

Ингэсэнээр цаашид төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд шинэлэг санаа нэвтрүүлэх, шинэ туршлага бий болгох, Сайн туршлагыг ажилдаа нэвтрүүлэх, Цаашдийн үйл ажиллагаанд чиглэл чиглэлээр харилцан уялдаатай ажиллах гэх үр дүнд хүрэхээр төлөвлөөд байна.

Санамж бичгийн хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн хамт олон 2017 оны 12 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, туршлага судлах арга хэмжээ зохион байгуулагдав.

 

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт