Хан-уул дүүргийн 4-р хорооны иргэн О.Маш-Эрдэнийн Монголын угсаатны зүйн цуглуулгад 10.000 шахам үзмэр бий
 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармагт Монголын Угсаатны зүйн Гэр музейн эзэн О.Маш-Эрдэнэд маш ховор нандин үзмэр байдгийг дуулаад түүнтэй уулзахаар очсон юм. 

Хашаандаа битүү модтой,  таван ханатай монгол гэрийн шалыг цементэлсэн байх бөгөөд гэр дүүрэн эртний эд өлгийн зүйлсийг байрлуулжээ. 60 гаруй насны эрдэм бичгийн бололтой хүн орж ирсэн нь бидний зорьж очсон О.Маш-Эрдэнэ гуай байв.


 Монголын угсаатны зүйн холбогдолтой цуглуулгаа 1990 оноос эхэлж, хуучны эд зүйлийн нэлээд үзмэртэй  болжээ. 2005 оноос Угсаатны зүйн гэр музей болгож хүмүүст сонирхуулж эхэлсэн байна. Хуучны сархигнаг тоонотой 4 ханатай гэрт тийм ч олон эд зүйл багтахгүй болохоор 5 ханат болгож томсгон эд зүйлсээ байрлуулж Гэр музейгээ байгуулсан аж.

Эдний музейд 300 гаруй эд зүйлс багтжээ. 30 гаруй жил цуглуулсан модон авдар, хайрцаг, сав суулга, төмөр тогоо, мод, зэс, гууль, төмрөөр хийсэн шанага, хувин сав, таваг, гуулин данх, айргийн хөхүүр, ширээ, сандал, малгай, ууж, дээл хувцас, эмээл, хазаараас эхлээд тэмээнд тохож хүүхдээ дүүрдэг “өөжин”, нохойны идүүр, морин хуур, хөгжмийн зэмсэг, бурхан шашны  эд зүйл гээд Нүүдэлчин Монголчуудын ахуйн соёлыг эндээс харах боломжтой.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт