ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ
4-р хорооны Иргэдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтан: Хорооны нэг цонхны үйлчилгээний №1 цонхонд Зохион байгуулагч Т.Оюунжаргал хүлээн авна.
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ БИЧИХЭД АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Өргөдөл хүлээн авагч байгууллага, албан тушаалтны нэр бүхий өргөдлийн толгой тодорхой байх.
2. Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга
3. Гэрийн хаяг, гарын үсэг
4. Регистрийн дугаар
5. Холбогдох утасны дугаар
6. Он, Сар, өдөр
Жич: Өргөдөл гомдол нь дээрхээс дутуу бүрдэлтэй байвал буцаана.
Таны өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн тухай хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар мэдээлэх бөгөөд мөн өргөдөл дээрх утсаар мэдэгдэх болно.
ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА:
1. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын удирдлага хугацааг 30 хүртэл хоног нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэх болно.
2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. 
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт