ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигийн хэрэгжилт аймаг, нийслэлд хэрхэн хангагдаж байгааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хүрээнд газар дээр нь шалган танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, арга зүйн сургалт зохион байгуулах зорилго бүхий ажлын хэсэг аймаг, нийслэлд ажиллаж байна. 
2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэгт тус ажлын хэсэг ажиллаж, дүүргийн удирдах албан тушаалтангууд үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.  “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2-т зааснаар Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй тул иргэд аймаг, нийслэлд ажиллаж байгаа тус мэргэжлийн багтай холбогдож санал, хүсэлтээ холбогдох албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх боломжтой юм.  
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт