Хорооны танилцуулга

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны товч түүх

Тус хороо нь 1966 оны их үерт автагдсан дунд голын саваар нутаглаж байсан айлуудыг Яармагийн дэнжид шилжүүлэн суурьшуулснаар үндэс суурь нь тавигдаж Улаанбаатар хотын АДХГ-ны шийдвэрээр Ажилчны районы 7-р хороо болон байгуулагдсан.

Тус хороо нь баруун талаараа тус дүүргийн 5 дугаар  хороо ба Нүхтийн зам, зүүн талаараа Туул голын Яармагын гүүрний хэсгээр 3,11 хороодтой хиллэдэг. Урд талаараа Дархан цаазат Богдхан уулын Хүүш, Энхтайван, Арцат, Нүхтийн ам, хойд талаараа Туул голын ай сав газар буюу урд хойд талын дэнжийг хамарсан 4624 га газар нутагтай. Тус хорооны цогцолбор байр Яармагийнн 1 дүгээр буудал Арцатын 10 дугаар  гудамж 34-р сургуулийн ард байрладаг.

Тус хороо нь  одоо 2317 өрхийн 9179 хүн амтай дотоод зохион байгуулалт нь 10 хэсэг 18 гудамж, Вива Сити, Шинэ өргөө хороолол, Нааламчдын зам 101-104, 107-р байр гэсэн байр болон гэр хорооллын зохион байгуулалттай ажиллаж байна.

 

Хан-Уул дүүргийн 4-р хорооны даргаар:

             Ажилчны районы ОСГ-ны 7 дугаар байх үед Тогтоосонгийн Шарав 1966-1968  хорооны   даргаар  Т.Намсрай 1968-1969он, Н.Нямсүрэн 1969-1972 он, Ч.Балдан 1972-1991 он, Бямбадорж 1991-1992 он хүртэл  ажиллаж байсан бөгөөд 1992 онд батлагадсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 4-р хороо болон өөрчлөгдөж Хорооны Засаг даргаар  П.Батхүлэг  1992-2000 он, Ц.Гантөмөр 2000-2008 он, З.Мөнхжаргал 2008-2009,  Я.Ууганбаяр 2009-2010 он, Т.Ган-Од 2010 оноос 2017 оныг хүртэл, 2017 оноос эхлэн О.Ганхуяг ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 4-р хорооны ИНХ-ын даргаар:

Хорооны ИНХ-ын  даргаар Т.Дангаасүрэн 1992-1996, Жалхаажав 1996-2000, С.Эрдэнэбаяр 2000-2004, Х.Загдсүрэн 2004-2008, нар ажиллаж байсан бөгөөд 2008 оноос одоо хүртэл  С.Энхтүвшин одоо хүртэл ажиллаж байна.

Хорооны зохион байгуулагчаар:

            Хорооны орон тооны бус нарийн бичгийн даргаар 1966-1968 Ааган,

1982-1990 он хүртэл Б.Юмжирмаа, орон тооны нарийн бичгийн даргаар 1992-1993 онд  Өлзийбат, Хорооны зохион байгуулагчаар  1993-1995 онд Г.Дашзэвэг, 1995-2000 он хүртэл Ц.Гантөмөр, 2001-2002 онд Б. Агиймаа, 2002-2005 онд Д.Бундан, 2005-2008 онд З.Мөнхжаргал, 2009-2011 онд Д.Бундан, 2012-2013 онд Оюунгэрэл, 2013 онд Амарбаясгалан, 2013-2014 он Б.Мөнх-Эрдэнэ, Г.Ариунжаргал, 2015 оноос Д.Баасанхүү  нар ажиллаж байна.

            Нийгмийн ажилтанаар:

Тус хорооны хүүхдийн арга зүйчээр Гансүх, Эрдэнэцэцэг, Нийгмийн ажилтанаар Я.Ууганбаяр, Эрдэнэчимэг, Энхханд, Г.Оюун, Б.Ундрах, П.Наран

ХХҮХ-ийн нэг цэгийн мэргэжилтэнээр: 2007-2014 онд Ш.Гомбосүрэн, 2014 оноос Г.Гуамарал

 

 Ахмадын зөвлөлийн даргаар:

 2000-2008 онд Мягмарсүрэн, 2008 оноос Д.Өлзийбаяр нар ажиллаж байсан.

Хэсгийн байцаагч, цагдаагаар:

Хорооны хэсгийн байцаагчаар ахмад Л.Сүхбаатар, дэслэгч С.Дамдин, ахмад Балжиржанцан, хошууч Рэнцэнбат,  ахмад С.Жигжидсүрэн, дэслэгч Л.Болд, дэслэгч П.Даваажаргал, ахмад С.Чулуунбаатар нар,  хорооны цагдаагаар ахлагч Баярцогт, Дамдинбат, Н.Нямхүү нар ажиллаж байсан. Хорооны олон нийтийн байцаагчаар Б.Лхагвасүрэн, Б.Сүрэнхорол нар ажиллаж байсан.

Одоо ажиллаж байгаа хамт олон:

Одоо тус хорооны ИНХ-ын даргаар С.Энхтүвшин, Засаг даргаар О.Ганхуяг, зохион байгуулагчаар Г.Ариунжаргал, Д.Баасанхүү нар, нийгмийн ажилтнаар   П.Наран, Улсын бүртгэгчээр Г.Баттулга, Хөдөлмөрийн мэргэжилтнээр М.Тэгшсайхан, хэсгийн байцаагч Цагдаагийн ахмад З.Буянтогтох, цагдаа цагдаагийн дэд ахлагч Ж.Гантөмөр, ахмадын зөвлөлийн дарга Х.Гандэлгэр нар ажиллаж байна.

Хэсгийн ахлагчаар НИ.Саранчимэг, С.Баярмаа, Ж.Эрдэнээ, Н.Наранхишиг, Х.Хашбурмаа, Л.Дээшин, С.Бунгаамаа, Б.Наранцацрал, Г.Саран, С.Энхзул, А.Болд, М.Гэлэгдорж нар ажиллаж байна

Тогтвортой Амьжиргаа-2 төсөлтэй хамтран ахмадын чийрэгжүүлэх танхимыг 2011 онд байгуулж, Эрүүл мэндийг дэмжигч иргэдийн “Зуунтай” холбооны салбар Хан-Уул дүүргийн  Л.Огноон тэргүүтэй  “Наянтай” клубын үйл ажиллагааг дэмжин ахмадуудын дунд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, дүүрэг улсын чанартай тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцон, Нийслэл, дүүргийн хэмжээнд үзүүлэх сургууль, өдөрлөгийн үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулан ажиллаж байна.    

Тус хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, 34 дүгээр бүрэн дунд сургууль, 63 дугаар дунд сургууль, 12, 145 дугаар цэцэрлэг, “Цэцдо” өрхийн эрүүл мэндийн төв, Англи сургууль, “Нүхт” зочид буудал, “Хүннү молл” “Сансар” худалдааны төвүүд, болон Төвхөн тулга, Хан-Билэг зэрэг 26 хүнсний дэлгүүр, Ойн бирж, Шунхлай ШТС, Дээд бодь хийд зэрэг  нийт 105 аж аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ҮЗҮҮЛЖ БАЙСАН АМЖИЛТААС

            Төрийн захиргааны анхан шатны нэгж , хороодын өмнө  дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд хороо бүхий л ажлаа чиглүүлэн ажиллаж ирсний дунд

  1. 1997 онд Нийслэлд 2-р байр, дүүрэгт 1-р байр,
  2. 1998 онд Нийслэл, дүүрэгт 1 дүгээр байрт Шалгарч “Нийслэлийн тэргүүний хороо”
  3. 1999 онд дүүрэгт 1-р байр
  4. 2002 онд хот тохижилтын жилд нийслэлээс зарласан болзолт уралдаанд 1 дүгээр байрт,
  5. 2013 онд Нийслэлийн Иргэдийн спортын 2 дугаар их наадмын дүүргийн аврага шалгаруулах тэмцээнд нэгдсэн дүнгээр 2 дугаар байрт шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнуулж байсан.
  6. 2015 онд “Нийслэлийн шилдэг хороо” –гоор шалгарч Өргөмжлөл, Засаг дарга 10 сая төгрөгөөр шагнагдсан.

 

 

 

ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:

 

ЗАСАГ ДАРГА                          О.ГАНХУЯГ

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт